ЧАЦАРГАНА ЖИМСНИЙ ТУХАЙ
Чацаргана жимсэнд төрөл бүрийн амин дэм, амин хүчил, биологийн идэвхит бодис, органик хүчил,
микроэлементүүд агуулагдахаас гадна тос агуулдаг цорын ганц жимс юм.
Гүйцэд боловсорсон чацаргана жимсэнд 50-500мг аскорбины хүчил (С аминдэм) байх төдийгүй навч, мөчирт нь ч С амин дэм агуулагддаг. Түүнээс гадна каротин, ликоцин, ксантофилл, зеаксантин зэрэг каротиноид, А, Е, К1, В1, В2, В4, В6, В9, Д, РР аминдэмүүд, Fe, Mg, Mn, B, S, AI, Sn, I,Pb, Ni, Mo, Cu зэрэг микроэлементүүд, уураг, чөлөөт аминхүчлүүд бий. Тэдгээр нь дараах байдлаар хүний биед нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
ЭРДЭС, АМИНДЭМ
- А Витамин нь шүд, ясны эрүүл байдал өсөлт хөгжилтөд тустай
- В3,В6,В12 витамин нь цусны улаан бөөмийн нөхөн төлжүүлэхэд тустай
- С витамин нь эд эсийн нөхөн төлжилт шархны эдгэрэлт болон бусад витамин эрдэс биед шингээх үүрэгтэй
- Е витамин нь цусны улаан бөөмийн төлжилтөнд тустай
- К нь цус алдалтыг зогсоох цусны бүлэгнэлд чухал үүрэгтэй
- ЛИКОПЕН Нэг төрлийн антиоксидант
- КАЛИ Булчингийн үйл ажиллагаа болон шингэний тэнцвэрийг хадгалдаг.
- КАЛЦИ Яс, шүдний эрүүл байдлыг сайжруулахаас гадна цусны даралтыг тогтворжуулах үйлчилгээтэй
- МАГНИ Дархлааны системийг дэмжихээс гадна уураг нийлэгжүүлэхэд оролцдог
- ТӨМӨР Биед хүчилтөрөгчийг түгээхэд хэрэгцээтэй
- ФОСФОР Биеийн хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлдэг.
ФЛАВНОЙД
Флавнойд маш өндөр түвшинд чөлөөт радикалуудыг устгадаг бөгөөд стрессээс хамгаалдаг нэг
төрлийн био идэвхит бодис
- Hippophaeosides (1-3) – (навчинд ихээр агууллагддаг)
- Hippophins (үрэнд түлхүү агууллагддаг)
- Катечин (навчинд ихээр агууллагддаг
- Эпикатечин (навчинд ихээр агууллагддаг)
- Галлокатечин (навчинд ихээр агууллагддаг)
- Эпигаллокатехин (навчинд ихээр агууллагддаг)
ТОСНЫ ХҮЧИЛ
- Палмитик (жимсгэнд ихээр агуулагддаг)
- Oleitic (жимс)
- Линолик (жимс)
- Омега 3, 6, 9
ЛИНОЛИЙН ХҮЧИЛ
Линолийн хүчил болон бусад тосны хүчлүүд нь үрэвслийг багасгаж, нүдний эд эсийг нөхөн сэргээх нөлөөтэй.
Насанд хүрсэн хүн хоногт 96г, жилд 35кг жимс хэрэглэх шаардлагатай байдаг бөгөөд хүн хоногт 5-6 ширхэг чацаргана жимс идэхэд хоногийн хэрэгцээт С, Д, Е, А, В витаминуудаар бүрэн хангагддаг.
Монгол оронд ургадаг чацаргана жимс эрс тэс уур амьсгалд зохицон ургадаг учир илүү их тос ялгаруулж, амин дэмийг ихээр агуулдаг. Тосонд нь хүний биед зайлшгүй авах хэрэгцээт омега болон бусад тосны ханаагүй хүчлүүд агуулагддаг тул шүүсний амт болон үнэрийг нь өвөрмөц болгодог. Тиймээс чацаргана ургадаг бүх орнуудаас Монголд тариалсан чацаргана хамгийн өвөрмөц амттай бөгөөд амин дэм, шимт чанараараа илүү.
Чацаргана жимс нь бие махбодийн нүүрс ус, азотын солилцоо, биед байнга явагдаж байдаг исэлдэн
ангижрах процесст завсрын идэвхижүүлэгчээр оролцож:
- Халдварт өвчин, орчны тааламжгүй нөхцлийг тэсвэрлэх биеийн эсэргүүцлийг дээшлүүлэх
- Цусны нарийн, бүдүүн судасны ханыг уян зөөлөн болгох
- Дотуур болон арьсан дор өнгөц цус харвахаас сэргийлэх
- Зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх нөлөө үзүүлэх
- Төрөл бүрийн халдварт өвчин, хатгаа авах өвчний эсрэг дархлаа бий болгох
- Халдваргүйжүүлэх
- Биеийн эд эсийн нөхөн төлжихөд нөлөөлж, шарх түргэн аньж, эдгэхэд нөлөөлөх
- Элэг, цөс бөөрний булчирхайн өвчлөлөөс сэргийлэх
- Дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлөөс сэргийлэх
- Нүдний хараа сайжруулах
- Тархины цусан хангамжийг сайжруулах