Жимсний хаан чацарганын ач тусууд
Чацаргана жимсийг нухаж нунтаглалгүй дөнгөж боловсорсон мөчрөөс нь 14 хоног түүж идвэл элэгний архаг өвчин уушгины өвчлөлд ч маш өндөр хувь нэмэртэй гэж эмч нар зөвлөдөг.
Чацаргана нь 4 дүгээр сарын сүүлч 5 дугаар сард цэцэглэж 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцдэг. Манай орны Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө даган ургадаг бутлаг ургамал юм. Ихэнх тослог ургамал зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд биологийн идэвхит бодис агуулдаг цөөн ургамлын нэг юм. Энэ ч утгаараа чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс.
Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.
Хүмүүс бид ихэвчлэн өдөр тутамдаа ундааны оронд шүүс болгон ашиглан түүнд буй эрдэс бодисуудыг л биедээ ашиглах гэж хичээдэг.
Би анх гашуун нясуун амттай бүхэн л С витамин ихтэй гэж боддог байлаа. Харин чацаргана жимсэнд С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д, гэх мэт маш олон амин дэм эрдэс бодисууд хадгалагддагийг сүүлд мэдсэн юм.
Түүнчлэн монголчууд эрт дээр үеэс чацаргана жимсийг хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан аж. Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна. Чацарганы талаар зарим домгийг өгүүлвээс МЭӨ XII зууны үед эртний грекүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. Үүнээс үүдэн уг ойг “Чацарганы төгөл” гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэж нэрлэх болсон гэдэг. Түүнчлэн чацаргана жимсийг нухаж нунтаглалгүй дөнгөж боловсорсон мөчрөөс нь 14 хоног түүж идвэл элэгний архаг өвчин уушгины өвчлөлд ч маш өндөр хувь нэмэртэй гэж эмч нар зөвлөдөг.