Бидний тухай

Компанийн тухай

Шар Доктор ХХК нь чацаргана жимсийг боловсруулж, чацарганын ундаа, цэвэр шүүс, тос үйлдвэрлэн хэрэглэгчиддээ амин дэмийн хэрэгцээгээ нэг дор хангах, дархлаагаа дэмжих, амны цангаагаа тайлах, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хор тайлах, биеийн эрч хүч сэргээх “ШАР ДОКТОР” нэрийн эрүүл мэндийг дэмжих, эх орны байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Шар Доктор ХХК нь

2006 оноос жижиг үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулалт хийж, суулгац тарих ажлыг эхэлсэн бөгөөд 2011 оны 11-р сараас эхлэн өдөрт 5 тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай, 500тн жимсний хөлдөөгч, зоорьтой шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулж, 2017 онд Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор 2019 онд үйлдвэрлэлийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, үйлдвэрийн өргөтгөлийн ажлуудыг хийж олон улсын стандарт бүхий үйлдвэрийн шаардлагыг бүрэн хангаад байна.

Эрхэм зорилго

БИД ХҮН – БАЙГАЛИЙН ХАЙРАНД ОРШИНО.

Алсын хараа

Монголд танигдсан чацарганын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Шар доктор ХХК нь 2017 оны 4-р улирлаас эхлэн Хүнсний аюүлгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 нэвтрүүлж эхлэсэн бөгөөд 2023 оны 1-р улиралд дахин баталгаажуулж, олон улсын стандарт бүхий үйлдвэр болоод байна.

Iso

Чанар, хүнсний аюулгүй байдлын бодлого

Монголын чацаргана тариаланчид, бусад түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидтэй хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд тогтмол хамтран ажиллаж, Монголд ургасан чацарганаар Монголд танигдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Үйл ажиллагааныхаа бүх шатанд хүнсний аюулгүй байдлын болон чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, 100 хувь органик зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлнэ.

Мэдлэг , ур чадвартай, баг хамт олонтой дэвшилтэт техник, технологийг уялдуулан, олон улсын чанарын стандартын хяналт, баталгаажуулалтыг тогтмол хийж, эрсдэлгүй үйлдвэрлэл явуулна.

 

Компаний үнэт зүйлс, зарчмыг баг хамт олны итгэл үнэмшил болгож, үйл ажиллагаандаа тогтмол сайжруулалт, дэвшил гаргаснаар хамгийн чанартай, органик ундаа, тосыг хүмүүст хүргэнэ